“Оюутолгойн ордоос МУ-ын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ”

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар“Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдан дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд хөрөнгө оруулагчаас ирсэн саналын хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрч байгаа.

  • Нэгдүгээрт Оюутолгой төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх
  • Хоёрдугаарт Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах
  • Гуравдугаарт Далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах
  • Дөрөвдүгээрт Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах
  • Тавдугаарт Оюутолгой ХХК-ний засаглалыг сайжруулах, байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөөг сайжруулахын хүрээнд хамтран ажиллах
  • Зургадугаарт Татварын актын биелэлтийг хангуулах зэрэг заалтууд байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *